
Зам засварын ажил энэ сарын 30-наас ирэх сарын 13-ныг хүртэл үргэлжилэхтэй холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн орчим дахь замын засвараас болж Баянхошуу-МУБИС-Тэнгис кинотеатр, Яармаг-МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард чиглэлийн автобуснууд МУБИС-ийн автобусны буудлаас “Туушин” компанийн зүүн талын уулзвараар зүүн гар тийш эргэн Сүхбаатарын талбайн зүүн талаар явж МУИС-ийн уулзварт хүрч, үндсэн чиглэлээрээ явах аж. Мөн III-IV хороолол-Чингэс зочид буудал-Халдвартын эмнэлэг, Бэлх-IV дэлгүүр-Мишээл экспо, Шаргаморьт-МУБИС-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобуснууд зүүн чиглэлээр явахдаа IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн хойд уулзвар хүрч, Бага тойруугийн замаар үндсэн чиглэлдээ орох юм байна. Харин Налайх-Улаанбаатар-Төмөр зам чиглэлийн автобус баруун, зүүн чиглэлдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих юм. Үүнээс гадна Бага тойруугийн зам Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн уулзвар хүртэлх замыг ирэх сарын 6-20 хүртэл хаах учир энэ замаар зорчдог автобусны чиглэлд ч өөрчлөлт орсон байна. Үүнд, Бэлх-Долоон буудал-ТЭЦ3, 11 дүгээр хороолол-Цэцэг төв-Зайсан, Хайлааст-IV дэлгүүр-МУБИС-Хүнсний нэг, Чингэлтэй-Хүнсний нэг-МУБИС- IV дэлгүүр, Дэнжийн 1000-Хүнсний нэг -Зайсан чиглэлийн автобуснууд СУИС-ийн уулзвараас Сүхбаатарын гудамжаар дамжин Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч, Самбуугийн гудамжаар Зоос гоёлын уулзвар хүрч тус тусын чиглэлдээ орох аж. Харин ирэх сарын 6-9-нд ШУТИС-ийн уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хоорондын автозамын хөдөлгөөнийг хаах учир доорх чиглэлд өөрчлөлт орохоор болжээ. Баянхошуу-МУБИС- “Тэнгис” кинотеатр, Яармаг-МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард чиглэлийн автобуснууд МУБИС-ийн автобусны буудлаас ШУТИС-ийн уулзвар хүрч, Бага тойруугийн замаар СУИС-ийн уулзвараар Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч, үндсэн чиглэлдээ орно. Мөн Их наран-Тэнгис кинотеатр-МУБИС, Мах импекс-Тэнгис кинотеатр-Сансар-Улаанхуаранчиглэлийн автобуснууд баруунаас ирэхдээ Байгалийн түүхийн музейн уулзвараар хойш эргэн Бага тойруугийн замаар явна. Харин зүүн чиглэлээс ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвар Бага тойруугийн зам дагуу тус тусын чиглэлээр явахаар болсон байна. Тиймээс зорчигчдыг будилахгүй байхыг Нийтийн тээврийн газраас анхааруулж байгаа юм.
Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин