Төөрсөн хүүхдийг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Төөрсөн хүүхдийг олжээ

Өвөрхангай аймгийн Төг­рөг сумын ерөнхий бо­ловс­­ролын сургуулийн бага ангийн хоёр сурагч хол бай­даг гэртээ харих гэж яваад төөрч, шөнө олдлоо.

Бага ангийн сурагч до­лоон настай эмэгтэй Б, зур­гаан настай эрэгтэй М нар хоёр­дугаар сарын 22-нд Төгрөг сумаас гарч, ураг­шаа 80 км-ийн зайтай Зэгстэй Өвөрт байдаг гэр рүүгээ гарсан байна. Хүүхдүүдийг сумаас явсан мэдээллийн дагуу сургуулийн захирлаар ахлуулсан 11 хүн ӨВА 31-53 улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинтай эрлийн хэсэг 18:00 цагийн үед гарчээ. Эрлийн хэсэг Б,М нарыг мөн өдрийн шөнө буюу 01.20 цагт тус сумын 4 дүгээр багийн нутаг “Хаван зайсан” гэх хээр газраас олсон байна. Тэд сумын төвөөс 25 км холдсон байсан бөгөөд долоон настай Б-гийн баруун хөл бага зэрэг хөлдсөн байв.

Хугацаа хоцорсон бол хүүх­дүүд хээр талд хөлдөж амь насаа алдах аюул тулгарах байсан юм. Тиймээс сурган хүмүүжүүлэг­чид, эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хянал­таа алдахгүй байхыг сануулж байна.

Н.Гантуяа /Монцамэ/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж