Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Бүжиглье, бүжиглье

Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр. Дэлхийн бүжгийн урлагийн зөвлөлөөс жил бүр энэ өдрийг өөр өөр уриатай тэмдэглэдэг. Өнөө жилийн уриа “Хөх тэнгэрийн доорх бүжиг” Гол зорилго нь бүжгийн урлагийг олон нийтэд сурталчлах. Энэхүү өдрийг тэмдэглэх зорилгоор маргааш төв талбай дээр томоохон бүжгийн шоуг зохион байгуулна.

Шоуг Монголын бүжгийн урлагийн зөвлөлөөс зохион байгуулах бөгөөд ардын бүжгээс өгсүүлээд орчин үеийн залуусыг байлдан дагуулж байгаа хэмнэл хөдөлгөөнийг харуулах юм. “ЮБ данс” сургуулийн 300 залуу үүнд оролцоно. Манай томоохон чуулга, театрын бүжигчид ч хүрэлцэн ирэх бөгөөд үзэгчдийг хамтдаа бүжиглэхийг урьж байна. “Бүжгийн хөдөлгөөнөөр эрх чөлөөгөө мэдрээрэй” хэмээн шоуг зохион байгуулагчид уриалж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж