
Хуулийн дагуу зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүн л тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. Бүгд найрамдах намынхан Барак Обамаг Кенид төрөөгүй, АНУ-д төрсөн гэх баталгааг гаргаж өгөхийг нэг биш удаа шаардаж байсан юм.
Нийтлэгдсэн баримтад Обама Хавайн аралд 1961 оны наймдугаар сарын 4-нд төрснийг баталснаар барахгүй түүний төрсөн Kapiolani Maternity and Gynecological Hospital төрөхийн нэрийг ч гаргажээ. “Хавайд төрсөн хүн төрсний гэрчилгээ авахад яг ийм баримтыг өгдөг. Тэр нь Ерөнхийлөгчид байгаа. Энэ баримтыг Холбооны засаг, шүүх хүлээн зөвшөөрдөг” хэмээн Цагаан ордны Олон нийттэй харилцах албаны дарга Дэн Пфайфер мэдэгджээ.
“Хоёр жилийн турш энэ асуудал хаашаа хөтлөхийг би сонирхон ажиглаж байлаа… Манайд үүнээс гадна бидний анхаарлаа хандуулах олон асуудал байгаа” гэж Обама өөрөө хэлээд хамгийн чухалд тэрээр шатахууны үнийн өсөлт, мөн төрийн зардлыг ноцтой багасгах асуудлуудыг нэрлэв.