“Боловсрол карьер” 2010 үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Боловсрол карьер” 2010 үзэсгэлэн эхэллээ

“Боловсрол карьер” 2010 Боловсрол , шинжлэх ухааны салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 09-13 ны хооронд Чандмань экспо\хуучнаар Лениний музей\ төв д болох юм байна. Тав дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэнд их дээд, сургууль, мэргэжлийн сургалт , оюутан зуучлал , солилцооны төв болон бага дунд сургууль , хувийн хэвшлийн цэцэрлэг , ясли , сургалтын төвүүд , ном сурах бичиг зэрэг боловсролтой холбоотой бүхийл салбарынхан оролцох юм. Оюутан сурагчид үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр боловсролын талаарх бүх мэдээллийг нэг дороос авахаас гадна “Глобал удирдагч” институтын шилдэг багш , илтгэгч нарын тавих лекцийг үнэ төлбөргүй сонсох боломжтой. Дунд насныханд зориулж  энэ  сарын 10-ны 12.00 цагт  “Мэргэжлээ хэрхэн сонгох ” , өсвөр насныханд “Мөрөөдлийнхөө эзэн байх” сэдвээр 11-ний 15.00 цагаас илтгэл тавина. Оюутнууд 12-ний өдрийн 17.00 цагт “Өөрийгөө хэрхэн амжилттай худалдаж мөрөөдлийн ажлаа хийх вэ?”сэдвээр тавигдах илтгэлийг сонирхох боломжтой. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд найман номинацид өрсөлдөх ба шилдэгийн шилдэг “Гран При” шалгаруулах аж. Шилдэг их дээд сургууль , шилдэг коллеж , шилдэг бага дунд сургууль , шилдэг цэцэрлэг ясли , шилдэг сургалтын төв болон солилцооны төвүүд үзэсгэлэнгийн үеэр тодрох юм.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж