Samsung хос симтэй хямд утас үйлдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Samsung хос симтэй хямд утас үйлдвэрлэлээ

Samsung-ийн Орос дахь салбар компани хос симтэй гурван төрлийн гар утсыг үйлдвэрлэлээ. Эдгээр гар утаснуудыг ОХУ-ын амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулсан байна. Үнийн хувьд 75-аас 150 ам.долларын хооронд байх ба тэдгээр загваруудыг E1182, E2232, C3322 гэж нэрлэжээ.

C3322 загвар нь хамгийн үнэтэй бөгөөд 2,2 инчийн хэмжээтэй дэлгэц, хоёр мегапикселийн камер, 3,5 мм-ийн аудио оролт, бичил SD картны оролттой ажээ. Харин E1182 загвар нь хамгийн хямд буюу 75 ам.долларын үнэтэй бөгөөд 11 цаг тасралтгүй ярих, 26 өдөр стэндбай байдлаар ажиллах горимтой ажээ. Түүнчлэн E1182 нь 68 грамм жинтэй, FM радио барих хүчин чадалтай. Эдгээр гурван төрлийн гар утсыг Samsung компани ирэх тавдугаар сарын эхээр Оросын зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж