Мэдээллийн хүрээ өсөхийн хэрээр эрсдэл нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Мэдээллийн хүрээ өсөхийн хэрээр эрсдэл нэмэгдэж байна

Мэдээллийн аюулгүй байдал” онол-практикийн бага хурал Тө­рийн ордонд боллоо. Уг хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг төр, хувийн хэвш­лийн төлөөллүүд оролцсон бөгөөд тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, хол­богдох асуудлаар санал шүүмжлэл гаргацгаасан байна.
 
Бага хурал УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь,  Тагнуулын ерөн­хий газрын дарга Р.Болд нарын үгээр эхэлсэн бөгөөд Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий асуудлуудын та­лаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүний аюулгүй байдал болон Мэдээл­лийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай “Монгол ТВ” телевизийн захирал Ц.Энхбаяр, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал,  Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх нь” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Монгол Улс Үндэсний аюул­гүй байдлын шинэчилсэн  үзэл баримт­лалтай болсон энэ цаг үед зохион байгуулсан хурал  нь бодлогыг олон нийтэд түгээн таниулахад тустай арга хэмжээ болж байгаа талаар хурал­даан зохион байгуулагчид онцлов.
Онол практикийн бага хурлаас зөв­лөмж гаргахыг хуралдааны эхэнд та­нилцуулсан бөгөөд засч сайжруулах шаардлагатай гэх шүүмж­­лэлт саналууд ч гарч байв. Тухайлбал,  “Бүхий л төвшинд мэдээл­­лийн аюулгүй байдлын та­лаарх мэдээлэл хомс. Үүнээс шалт­­гаалан энэ салбарт анхаарах, хөрөнгө мөнгө төсөвлөх хандлага ч дутмаг байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл түгээмэл болохын хэрээр бага насны хүүхдүүдэд хяналтгүй болсон. Түүнчлэн хэрэглэгчийн өг­сөн контент ч маш хурдацтайгаар нэгэн зэрэг олон хэрэглэгчид хү­рэх боломжтой болсон.Үүнтэй холбоотойгоор мэдээллийн хэрэгсэл гэж ойлгох зүйлийн хүрээ өргөссөн. Мөн мэдээллийн байгууллагад ёс суртахууны хязгаарлалт байх ёстой. Үүнд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээлэл болоод садар самуунд уруу татах зэрэг мэдээлэл багтана” зэрэг саналууд гарсан байна.

Үдээс хойш тавигдсан илтгэлд гадны кибер халдлага, мэдээллийн нууцлалын талаар голлон яригдсан бөгөөд дотроос мэдээлэл алддаг зүйл байгааг ч орхигдуулахгүй байхыг сануулж байв. Мөн “Хэвлэл, мэдээллийн байгууллага, хэрэгсэл гаднын эрхшээлд орохоос сэргийлж, мэдээллийн бодит, тэнцвэртэй байд­лыг хангах нөхцөл бүрдүүлэх, Нийгэм, улс орон бүхэлдээ мэдээл­лийн технологиос  хараат болж бай­гаа үед хоцрогдохгүйн тулд хүний нөөцийг бэлтгэх ажилд онцгой ан­хаа­рах, Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой бол­гож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах нь зайлшгүй шаард­лагатай” гэх саналууд ч хэд хэдэн удаа давтагдав.

Төр,  байгууллага, хүмүүс, иргэд энэ асуудалд анхаарал хандуулснаар Мэ­дээллийн аюулгүй байдлыг хан­­гах,  төсөв мөнгө хуваарилах, бү­тэц зохион байгуулалт, тоног төхөө­рөмж, хүний нөөцийн асуудал  зэрэг тодорхой зүйлийг шийдвэрлэх бодит  боломж бий болно хэмээн онол-практикийн бага хурлын оролцогчид, илтгэл тавьсан мэргэжилтнүүд, зохион байгуулагчид үзсэнээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж