Miley хамгийн муу алдартан

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Miley хамгийн муу алдартан

Охидуудын хамгийн хайртай дуучин болох Miley Cyrus хамгийн муу үлгэр
дуурайлал үзүүлсэн алдартнаар шалгарчээ. Мэдээ, мэдээлэл болон анализийн
AOL сайтаас явуулсан уг санал асуулгад Miley Cyrus 99,000 санал авч 58
хувийн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Түүний энэхүү “онцгүй” өргөмжлөл
хүртэх болсон шалтгаан нь мансууруулах үйлчилгээ бүхий өвс татаж, найз
нартайгаа пиво ууж, тамхи татан, бүдүүлэг үгээр ярилцаж буй бичлэг нь
сайтуудад тавигдсантай холбоотой юм. Энэхүү бичлэг цацагдсаны дараа
түүний гэр бүлийнхэн болон фэнүүдэд шоконд ороод байсан билээ. Харин
тэрбээр үүнийгээ буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа тухайгаа
мэдээлсэн нь дайран дээр давс гэдэг шиг шүүмжлэлийн бай болох шалтгаан
болсон билээ.
Харин энэхүү шагналын төлөө түүнтэй албадан эмчилгээ
хийлгэж буй дуучин Demi Lovato, шүүхийн танхимаас салахаа больсон
Холливуудын шоучин охин Lindsay Lohan болон Kenye West нар өрсөлджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж