
тойруугийн замд засвар шинэчлэл хийхтэй холбогдуулан том оврын
автобусны чиглэлд өөрчлөлт орж, зарим уулзварууд хаагдах болсныг
өнөөдөр Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Энэ сарын 30-наас ирэх сарын
06-ны өдөр хүртэл Залуучуудын өргөн чөлөө буюу МУИС-ийн баруун
уулзвараас ШУТИС-ийн хойд замын уулзвар хооронд авто замын хөдөлгөөнийг
хаахаар болжээ. Тиймээс том оврын автобуснууд дээрх хугацаанд МУИС-ын
буудал дээр зогсохгүй юм байна. Том оврын автобусны чиглэл хэрхэн
өөрчлөгдөх тухай дэлгэрэнгүй хүргэе.
М:5 “Баянхошуу-МУБИС-Тэнгис кинотеатр”,
М:8 “Яармаг-МУБИС-Ард”,
М:11”Нисэх-МУБИС-Ард” гэсэн чиглэлүүдийн автобусууд МУБИС-ийн буудлаас
“Туушин” компанийн зүүн талын уулзвараар зүүн гар эргэн Амарын
гудамжинд орж, Сүхбаатарын талбайн зүүн талаар явж МУИС-ийн уулзвар
хүрнэ.
М:6 ”Өнөр хороолол-Хүнсний1-100 айл-Халдвартын эмнэлэг“,
М:10 ”3,4-р хороолол-МУИС-Сансар”,
М:15 “Баруунсалаа-Тэнгис кинотеатр-ХМК-Зайсан”,
М:21 “3,4-р хороолол-Тэнгис кинотеатр-МУБИС-Халдвартын эмнэлэг”,
М:26 “Их наран-Тэнгис кинотеатр-МУБИС” ,
М:35 ”Мах импекс-Тэнгис кинотеатр-Сансар-Улаанхуаран” чиглэлүүдийн
автобусууд баруунаас ирэхдээ МУИС-ийн баруун уулзвараар хойш эргэн Их
сургуулийн гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн чиглэлээс
ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвараар Бага тойруугийн замаар явж тус тусын
чиглэлүүдээр явна.
М:44 “3,4-р хороолол-Чингис зочид буудал-Халдвартын эмнэлэг”,
М:51 “Бэлх-4-р дэлгүүр-Мишээл экспо”,
ХО: “Шаргаморьт-МУБИС-Халдвартын эмнэлэг” чиглэлүүдийн автобусууд
хойд, зүүн хоёр чиглэлдээ 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн хойд
уулзвар хооронд Бага тойруугийн замаар явж үндсэн чиглэлүүдээр явна.
ХО: “Налайх-Улаанбаатар-Вокзал” чиглэлийн автобуснууд баруун, зүүн 2 чиглэлдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явна.
Зам засвараас үүдэн автобусны маршрутад өөрчлөлт орсон үед зорчигчид
буух буудлаа зөв тооцоолон буудлын бус газар буухыг шаардахгүй байхыг
сануулья.
2011.05.06-наас 05.20-ны өдөр хүртэлх хугацаанд:
Бага тойруугийн замын “Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн уулзвар”
хооронд автозамын хөдөлгөөнийг хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхтэй
холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны
хөдөлгөөнд дараах өөрчлөлт орж байна.
Үүнд:
М:3 “Бэлх-7буудал-ТЭЦ3”,
М:6 ”Өнөр хороолол-Хүнсний1-100 айл-Халдвартын эмнэлэг“,
М:7 “11-р хороолол-Цэцэг төв-Зайсан”,
М:16 “Хайлааст-4-р дэлгүүр-МУБИС-Хүнсний1”,
М:18 “Чингэлтэй-Хүнсний1-МУБИС-4-р дэлгүүр”,
М:33 “Дэнжийн 1000-Хүнсний 1-Зайсан” чиглэлүүдийн автобуснууд Соёл
урлагийн их сургуулийн уулзвараас Сүхбаатарын гудамжаар Байгалийн
түүхийн музейн уулзвар хүрч, Самбуугийн гудамжинд орон Зоос гоёлын
уулзвар хүрч тус тусын чиглэлүүдээр явна.
Мөн түүнчлэн:
2011.05.06-наас 05.09-ны өдөр хүртэлх хугацаанд:
Залуучуудын өргөн чөлөө буюу “ШУТИС-ын уулзвараас Байгалийн түүхийн
музейн уулзвар” хооронд автозамын хөдөлгөөнийг хаана. Тиймээс том
оврын автобуснуудын дараах чиглэлээр явна. Үүнд:
1) М:5 “Баянхошуу-МУБИС-Тэнгис кинотеатр”,
М:8 “Яармаг-МУБИС-Ард”,
М:11”Нисэх-МУБИС-Ард” гэсэн чиглэлүүдийн автобуснууд МУБИС буудлаас
ШУТИС-ын уулзвар хүрч Бага тойруугийн замаар СУИС-ын уулзвар орж
Сүхбаатарын гудамжаар Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч үндсэн
чиглэлүүдээр явна. /+/ 750метр
М:6 ”Өнөр хороолол-Хүнсний1-100 айл-Халдвартын эмнэлэг“
М:10 ”3,4-р хороолол-МУИС-Сансар”
М:15 “Баруунсалаа-Тэнгис кинотеатр-ХМК-Зайсан”
М:21 “3,4-р хороолол-Тэнгис кинотеатр-МУБИС-Халдвартын эмнэлэг”
М:26 “Их наран-Тэнгис кинотеатр-МУБИС”
М:35 ”Мах импекс-Тэнгис кинотеатр-Сансар-Улаанхуаран” чиглэлүүдийн
автобуснууд баруунаас ирэхдээ Байгалийн түүхийн музейн уулзвараар хойш
эргэн Сүхбаатарын гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн
чиглэлээс ирэхдээ ШУТИС-ын хойд уулзвараар Бага тойруугийн замаар
явахаар болжээ.