Нүүр сэвхтэж харлавал..

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нүүр сэвхтэж харлавал..

Нvvр харлаж сэвхтэх нь олон шалтгаантай ч зөв арчилгааны үр дүнд  энэ зовлонгоос салж болдог. Өнгөлөг сайхан арьстай явах эсэх нь зөвхөн танаас шалтгаална.  Нvvр харлаж өнгөө алдан сэвхтэх vед хэрхэн арчлах вэ?

1. Сэвхийг арилгаж арьсыг цайруулахад бөөрөлзгөнө, улаан лууван, яншуй, vхрийн нvд, нимбэгний шvvсийг төмсний гурил буюу исгэлэн байцааны шvvстэй эн тэнцvv хэмжээтэй хольж арьсан дээрээ түрхэнэ.

2. Хусны шvvс уухын зэрэгцээ өглөө бvр нvvрээ угаагаарай. Хусны шvvсэнд нимбэгний шvvс нэмэн өдөрт хоёр удаа арьсаа арчвал цайрч шингэрнэ.

3. Амтат гуаны зөөлөн хэсгээр нvvрээ арчаад, бигнvvр тавьж хандаар нь шавшихад сэвх арилна.

4. Тослог болон хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлавал бөөрөнхий сонгинын ишээр бэлтгэсэн хандаар норгосон хөвөнгөөр өдөрт хоёр удаа арч. Цөцгийн тос тvрхэж, 10 минут хvлээгээд, бvлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нvvрээ арчихад батга эдгээх шидтэй.

5. Өргөст хэмхээр сэвхээ арчиж, уг хэрчмэлvvдээ нvvрэндээ тавин 10-30 минут хаттал нь байлгасны дараа бvлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад батга хатахын хажуугаар нvvр цайна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж