104 мянган хүүхдийг үнэ төлбөргүй витаминжуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

104 мянган хүүхдийг үнэ төлбөргүй витаминжуулна

Нийслэлийн Боловсролын газраас “Витафит” компанитай хамтран 2010 онд хэрэгжүүлсэн “Витаминжуулах аян”-аа өнөө жил мөн үргэлжлүүлж, захын хорооллын, эмзэг бүлгийн 104 мянган хүүхдийг витаминжуулахаар боллоо.

Энэ жил Монгол Улсад шинэ цагийн боловсрол үүссэний 90 жил, нийслэлд боловсролын байгууллага үүсч байгуулагдсаны 80-н жилийн ой болно. Эдгээр ойг угтсан ажлын хүрээнд нийгэм рүү чиглэсэн олон ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлж буйн нэг нь энэхүү аян юм. Хаврын улиралд хүмүүсийн, ялангуяа хүүхэд багачуудын дархлаа суларч олон нийтийг хамарсан ханиад томуу ихээр гардаг энэ үед витаминаар хамгийн баялаг жүржийн “Зөөлөн” шүүсийг нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, хүүхэд асран хүмүүжүүлэх төв зэрэг 74 байгууллагын захын хорооллын, эмзэг бүлгийн 104 мянган хүүхдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж