М.Ганбаатар: Намайг баривчилсан гэж худлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

М.Ганбаатар: Намайг баривчилсан гэж худлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Ганбаатарыг баривчилсан гэдэг мэдээлэл өнөөдрийн зарим хэвлэлд гарчээ. Тэрбээр өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан ба энэ үедээ Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг хувьчлахдаа бусадтай бүлэглэн луйвардсан гэх үндэслэлээр баривчлагдсан хэмээн мэдээлсэн байна.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Би ажлаа хийгээд л сууж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Зарим хүмүүс ийм худал мэдээлэл тараах сонирхолтой юм байлгүй дээ” гэж хэллээ. Дээр дурдсан хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар өмнө нь мөн “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч асан Ж.Саруулбуянг шалгаж байсан юм.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж