Ухаалаг иргэний үнэмлэхийг энэ жил нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ухаалаг иргэний үнэмлэхийг энэ жил нэвтрүүлнэ

УБЕГ yxaanar иргэний үнэмлэхийг энэ жил нэвтрүүлэхээр зорьж буй. Тиймээс иргэний үнэмлэхийг ухаалаг буюу цахим болгоход юунд анхаарч ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа энэ сарын 23-25-нд зохион байгуулах тус байгууллагын орон нутгийн удирдах ажилтны зөвлөлгөөнөөр хэлэлцэх аж. Суурь ажил нь иргэний шинэчилсэн бүртгэлээс 100 хувь хамаарах учраас бүртгэлийн явц болон гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэхээ нийслэл, орон нутгийн бүртгэлийн газрын удирдлага нухацтай ярилцах нь. Иргэний бүртгэлийн ажилтнуудын ёс зүйтэй холбоотой асуудлыг ч энэ үеэр хөндөх юм байна.

Kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж