Google хоолны жорны порталтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Google хоолны жорны порталтай боллоо

Google төрөл бүрийн хоолны жорны тухай “Recipe View” порталыг шинээр нээлээ. Хэрэглэгчид ердөө хоолныхоо орц, хоолны төрөл, тусгай баяр ёслолд зориулсан хоол гэх мэт түлхүүр үгийг оруулж хайхад маш өргөн хүрээг хамарсан хоолны жорны сонголтыг уг портал санал болгох ажээ.

Түүнчлэн хоолны орц найрлаганд орж байгаа орцуудад хэчнээн хэмжээний калори агуулагдаж байгааг ч энэхүү портал хэлж өгөх онцлогтой юм. Хайлтын дүнд хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ давхар гарахын зэрэгцээ хоолыг бэлдэх үйл явц болон бэлэн болсон хоолны зургийг үзэх боломжтой. Жишээ нь: Хэрэглэгчид “Мексик хоол” гэж түлхүүр үгийг бичээд хайсан тохиолдолд, Google танд Мексик хоолны төрлүүдийг санал болгож, хоолонд орж буй орцуудын ашиг шим, калорийн хэмжээг хэрхэн тааруулах талаар зөвлөх болно.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж