Төрийн албан хаагчид хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид хамрагдлаа

Авлигатай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр Дархан-Уул аймагт ажилалаа. Авлиагаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах зорилгоор нийт төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулсан байна. Мөн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Үүний хүрээнд Булган, Орхон аймгийн 800 гаруй төрийн албан хаагч, иргэдэд сургалт зохион байгуулсан бол энэ удаад Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдыг сургалтандаа хамрууллаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс болон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран зохион байгуулсан сургалт хэд хэдэн дэд сэдвийг хамарсан байна. Тухайлбал. Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл, Нийгмийн хариуцлага, Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь, Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах талаар мэдээллийг тэд төрийн албан хаагчдад хүргэлээ. Сурталтанд аймгийн татварын хэлтэс, Боловсрол, соёлын газар, Нийгмийн даатгалыгн хэлтэс, Гаалийн газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх агентлагийн ажилтнууд хамрагджээ. Авлигатай тэмцэх газрын холбогдох хүмүүс өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллах юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж