
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн төлөө хэлтэс, аймгийн Залуучуудын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хаврын баяр цэнгээнт бүжгийн наадмыг 14 дэх удаагаа зохион байгууллаа. Хүүхэд залуучуудын дунд цэнгээнт бүжгийн наадмыг зохион байгуулах, тэдэнд хамт олонч байдлыг төлөвшүүлэх, авъяас билгийг нээн тодруулах, орчин цагийн бүжгийн аргыг дэлгэрүүлэх, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэхэд энэ удаагийн наадмын зорилго оршиж байгаа аж. Тэмцээн цэцэрлэгийн буюу бага нас, сургуулийн бага нас, ахлах нас гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан юм.
Жил бүр уламжлал болон явагддаг хаврын баяр тэмцээний шилдгүүд Улаанбаатар хотноо зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдгоороо онцлогтой. Цэцэрлэгийн бага насны ангилалд 23 дугаар цэцэрлэгийн “Дэлбээ” хамтлаг эхний байрт шалгарсан бол 18 дугаар цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд удаалсан юм. Харин сургуулийн бага дунд насанд 15 дугаар сургуулийн “Болор-хоёр гурав” хамтлаг тэргүүлж, улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.