
Өмнө нь зарим хүмүүс 3D дүрсийг үзэхэд толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрч байсан бол LG-ийн шинэ технологийн дагуу үйлдвэрлэсэн анивчилтгүй дэлгэцээр 3D дүрсийг үзэхэд дээрх зовиурууд огт илрэхгүй болохыг компанийн зүгээс баталж байна. Шинэ технологийн шаардлага хангасан мониторууд нь хэмжээний хувьд 21.5 болон 25 инчийн сонголттой байгаа ба үнийн хувьд хэрэглэгчийн худалдан авалтын чадварыг харгалзаж харьцангуй хямд байлгахаар төлөвлөж байгаа ажээ. Уг мониторууд Европод ирэх зургадугаар сараас эхлэн худалдаанд гарч эхэлнэ.
Б.Энхцэцэг