
Их Британийн Батлан хамгаалахын сайд Лиам Фокс, Британийн Жанжин штабын дарга Дэвид Ричардс нар Америкийн түншүүдтэйгээ хэлэлцээр хийхээр энэ 26-ны өдөр Вашингтонд очжээ. The Star сонинд бичсэнээр бол хэлэлцээрийн үеэр “хурандаа Каддафийг нэг мөр зайлуулах” төлөвлөгөөг боловсруулах гэнэ. “Хэрэв дэглэм нь өөрийн ард түмний эсрэг дайныг үргэлжлүүлээд байх юм бол бид тэдний удирдагч нарыг хууль ёсны устгах учиртай бай мөн гэж үзэх болно” хэмээн британийн батлан хамгааоахын сайд Фокс айлчлалынхаа өмнө шууд мэдэгдсэн байлаа. Ливийн сөргөлдөөнийг эвийн аргаар зохицуулахад ганц саад байгаа нь хурандаа Каддафи гэж тэр онцолсон байлаа.
Фокс, Ричардс нар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, Штабын дарга нарын хорооны дарга Майк Малленен нартай хэлэлцээр хийж байна. Тэд НАТО-гийн нисэх онгоцнууд ба Америкийн нисгэгчгүй онгоцнуудын цохилтын байг нэмэгдүүлэх талаар тохиолцжээ. Нисгэгчгүй онгоцнууд л Ливийн дэглэмийн удирдлагыг авлах анд мордох бололтой. Британичууд нефтийн болон зэвсгийн агуулахуудыг устгах нь дэглэмд хүнд зэвсэг хэрэглэх боломжийг өгөхгүй хэмээн үзэж байна.
Сүүлийн өдрүүдэд Триполи хот дахь Муаммар Каддафийн өргөөнүүдэд агаараас цохилт хийсэн ба хурандаа түүнд өртөлгүй үлджээ.