
Осол болсон атомын цахилгаан станцын хонгилд тунасан цацраг ирэвхтийн бохирдолтой усыг шавхах ажил долоо хоног үргэлжилсэн ч цацрагийн төвшин зарим тохиолдолд нэмэгджээ. Станцад нэмэлт цахилгааны эх үүсвэрийг өгсөн байна. Тэр нь станцын хөргөх системийн ажиллагааг бүрэн сэргээхэд тус болох ёстой. Японы олон компани, хувь хүмүүс цахилгаан хэмнэх санаачлага гарган ажиллаж байгаа гэнэ.
ТЕРСО компанийг аврах санхүүгийн төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулж магадгүй. Компаниас нөхвөрт олгох мөнгөний хэмжээг 30 тэрбум ам.доллар гэж тооцсон байлаа. Компани нь захирал болон менежерүүдийнхээ цалинг 50 ба 25 хувиар буулгаад байгаа ажээ. Ажилтнууд нь ч цалингаа 25 хувиар бууруулахыг зөвшөөрсөн байна.