Star Magazine жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Star Magazine жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйжээ

Холливуудын нэрт жүжигчин Tom Criuse-ын эхнэр
Katie Holmes
өнгөрсөн нэгдүгээр
сард
оддын тухай мэдээлэл нийтэлдэг Star Magazine-ны
эздийг шүүхэд
өгсөн юм.


Уг сэтгүүлийн
нэгдүгээр сарын дугаарын
нүүр хуудсанд жүжигчин бүсгүйг хар тамхинд донтсон хэмээн онцлон
бичиж, илт гүтгэсэн утгатай мэдээ нийтэлсэн
юм.
Энэ талаар Katie Holmes-ын өмгөөлөгч Bert Fields “Уг сэтгүүлд нийтлэгдсэн
мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй зүйлс. Тэд Katie Holmes-ыг хар тамхинд донтсон,
нөхрөөсөө салах болоод байгаа хэмээгээд эмчилгээ хийлгэж байгаа тухай
мэдээлсэн. Энэ бол ямар ч ёс суртахуунгүй, гүжир гүтгэлэг. Тэд зөвхөн энэ
мэдээлэл ч биш өмнө нь олон удаа худал мэдээлэл нийтэлж байсан. Хэвлэлийн зах
зээл дээрх ширүүн өрсөлдөөнд тэд тун хямдхан өрөвдмөөр аргаар өрсөлдөж байна”
хэмээн ярьсан
юм.
Харин жүжигчин бүсгүй “Миний тухай уг мэдээллийг тэд худлаа гэж мэдэж байсан
хэрнээ зөвхөн сэтгүүлээ их зарахын тулд л нийтэлсэн” хэмээн онцолж
байсан билээ.
Katie Holmes нэр уг сэтгүүлээс нэр төрөө сэргээлгэхээр 50 сая доллар нэхэмжлээд байсан юм.

Энэхүү гомдлын
хариуд шүүхийн шийдвэр гарч,
Star Magazine сэтгүүл жүжигчин бүсгүйгээс уучлал гуйн, ирэх
тавдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсандаа залруулга нийтлэл гаргахаар
болсон байна.

Харин нэхэмжилсэн 50
сая долларын хувьд бүрэн шийдэгдээгүй байгаа ба жүжигчин бүсгүй уг сэтгүүлээс
гаргуулах нөхөн төлбөрөө хүүхдийн төлөө буяны санд хандивлана гэж мэдэгдээд
байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж