
гэрэл зурагчин Клаус Михель, Франк Стандке нар “Улаанбаатар цаг
хугацааны урсгалд” үзэсгэлэнгээ Берлин хотын “Зураг” галерейд өнгөрсөн
долоо хоногт нээжээ. 1969-2009 онд Монголд байхдаа авсан гэрэл зургаа
тэд уг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Германы гэрэл зурагчдын хальснаа Монголын нийслэл хэрхэн буусан хийгээд
хотын дүр төрх яаж өөрчлөгдсөнийг үзэсгэлэнгээс харж болно.
“Би 40
орчим жилийн өмнө Монголд анх очсон. Дөнгөж хөгжиж эхэлж буй улс намайг
угтсан нь одоо ч тод санагдаж байна. Үүнээс хэдэн жилийн дараа дахин
очиход олон байшин барилгатай болсон нь анзаарагдсан. Улаанбаатар дөрвөн
уулаар хүрээлэгдсэн өвөрмөц байрлалтай хот. Орчин үе, уламжлалт ёс
заншил зэрэгцэн оршдог нь хотыг улам ч сонирхолтой болгодог юм” хэмээн
ахмад гэрэл зурагчин Клаус Михель ярьжээ.
Үзэсгэлэн ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх гэнэ.
С.Сүндэр