Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас  хойш эргэж секундэд 18-20 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 5-10 градус,  Говийн нутгаар 20-25 градус, Төвийн нутаг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 17-22, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж