
Энэ удаад Баянзүрх дүүргийн Иргэд гишүүдтэй хэлэлцүүлэг ийнхүү хийхээр болжээ. Уг хэлэлцүүлэг өмнө нь Хэнтий аймагт амжилттай болж өнгөрсөн талаар өмнө нь мэдээллэж байсан.
Уг арга хэмжээний зорилго нь Монгол Улс үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласны дагуу тэрхүү хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг амжилттай цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Энэ арга хэмжээнд “Шууд Ардчилал ба иргэдийн оролцоотой иргэний төлөө засаглал”,“Баян зүрх дүүрэгт эдийн засгийн төрөлжсөн гудамж байгуулан хөгжүүлэх нь”,“Хувьцаа, Хөрөнгийн зах зээлийн боломж”,“Хөрөнгийн зах зээл ба хувьцаа эзэмшигчдийн эрх” гэсэн сэдвээр илтгэл тавигдах юм.