Нөөцөөс улаан буудайн үр өгнө

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Нөөцөөс улаан буудайн үр өгнө

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдахчиглэл баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт даалгажээ.

    Энэ хавар манай улс 281.2 мянган га талбайд үр, үүнээс 276.4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм байна. Үүнд 46.8 мянган тонн үр шаардлагатай аж. Өнгөрсөн онд 36.8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ.

    2010 онд манай улс 344.5 мянган тонн улаан буудай хураан авч, 276.4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж