Хөрөнгийн зах зээлийн анхдугаар форум болно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн анхдугаар форум болно

“Траде монголиа-2011” Монголын хөрөнгийн зах зээлийн анхдугаар форум, үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 3-нд болох гэж байна. Иймд оролцогчдоо бүртгэж эхэлжээ. Байгалийн баялгаа эргэлтэд оруулахаар дэлхийн үнэт цаасны зах зээлд шинээр хөл тавьж байгаа монголчууд энэ арга хэмжээнээс хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдлэг мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм байна. Эд хөрөнгөө богино хугацаанд эргэлтэд оруулж арвижуулах боломж бүхий хөрөнгийн зах зээлд  хэрхэн оролцож хөрөнгө босгох, хувьцаагаа хэрхэн өсгөх болон худалдан авалт хийх талаар энэ үеэр шилдэг мэргэжилтнүүд илтгэл тавьж зөвлөгөө өгөх ажээ.

Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар баримтлах бодлоготой уялдуулан цаашид хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, цаашдын хандлагын талаар ч хэлэлцэх аж. Дотоод, гадаадын зах зээлд амжилттай хөрөнгө босгож, IPO хийсэн хийсэн компаниудын туршлагаас хуваалцах олон үйл ажиллагааг зохион байгуулах уг арга хэмжээнд гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн зах зээл дээр гол тоглогч болж оролцдог компаниуд оролцох саналаа ирүүлжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж