Android утсаар ном татах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Android утсаар ном татах боломжтой

Android үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчид Android Market-ийн онлайн дэлгүүрүүдээс ном худалдаж авах болон татаж авах боломжтой болжээ. Одоогоор энэхүү номын порталууд нь АНУ-д гарч эхэлсэн бөгөөд бусад улсуудад хэзээ нээгдэх нь хараахан тодорхойгүй байна.

Хэрэглэгчид хайж буй номоо зохиогчийн нэр, номын нэр, төрөл, бэст сэллэр болсон эсэх, хэвлэлтнээс гарсан он сар зэргээр нь хайх боломжтой юм. Харин Android үйлдлийн системтэй гар утаснуудад кино болон дуу хөгжим татах порталуудыг холбох эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Б.Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж