Бидний хамтдаа бүтээсэн 10 онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Бидний хамтдаа бүтээсэн 10 онцлох үйл явдал

1.Салбартаа анхдагч боллоо

2010 онд гадаадад орнуудтай найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлснээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн салбар хороог Монгол улсад анх удаа Дорнод аймагт байгуулсан нь томоохон ажлын нэг бөгөөд хөрш ОХУ, БНХАУ-ын аймаг, мужийн хооронд арга хэмжээ явуулдаг байсан бол Зүүн хойд Азийн Засаг захиргаадын холбооны гишүүн газруудын дунд олон улсын арга хэмжээ зохион байгуулах нөхцөл бүрэлдэж байна. Хөрш зэргэлдээ Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн Хязгаарын нийслэл Чита хотод Чойбалсан хотын соёлын өдрүүдийг өнгөрсөн оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 
2.Зүүн бүсийн аялал жуулчлал өргөжин тэлсээр

Хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх хүрээнд “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр” арга хэмжээг анх удаа 2010 оны зургадугаар сард Дорнод аймагт зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд “Хөрш зэргэлдээ гурван улс болон зүүн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх боломж” сэдэвт онол практикийн бага хурал, Монгол туургатны үндэсний хувцасны баяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БОАЖЯамны дэргэдэх Аялал жуулчлалын үндэсний төв Сүхбаатар,Хэнтий, Дорнод аймгийн бизнес эрхлэгчид оролцсон үзэсгэлэн худалдаа, барга түмний соёл урлагын наадам зэрэг томоохон арга хэмжээнүүдэд 700 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо.


3.Иргэн таны үгийг сонсоё…

Төр иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлж нийгэмд өгөх өгөөжийг нь дээшлүүлэх, улс оронд шинэ хөгжил дэвшил авчирахад нэгэн баг болон ажиллах, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга хариуцлагатай ажил хэрэгч байдлыг ханган ажиллаж “Иргэдтэй уулзах өдөр”, “Нээлттэй хаалганы өдөр”, аймгийн удирдах ажилтны ”Шуурхай” хуралдаан болон тулгамдсан асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэгүүдийг тогтомол зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртэй тусгаж ирлээ.

4.Агаарын шинэ гарц нээгдлээ

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос эхлэн дэвшүүлсэн олон улсын нислэг үйлддэг болох зорилтын хэрэгжилт энэ онд бүрэн хангагдаж Улсын хэмжээнд олон улсын агаарын замын гурав дахь гарц болсон Чойбалсан-Хайлаарын чиглэлийн нислэгийг ашиглан аялал жуулчлалын шинэ гарц бий болгож иргэд, бизнес эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүллээ.


5.Төрийн үйлчилгээ анхан шатнаасаа эхэлнэ

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төвийн болон хөдөөгийн багуудад аймгийн Засаг даргын Тамгын газрын өдөрлөгийг зохион байгуулан төрийн бодлого шийдвэрийг сурталчлах, холбогдох зарим үйлчилгээг газар дээр нь хүргэж хэвшлээ.Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэдэг засаг захиргааны анхан шатны нэгж багийн ажлын албыг бэхжүүлэх, багийн хөгжлийг дэмжих зорилгоор “Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлуулан 2010 онд аймгийн тэргүүний баг шалгаруулах болзолт уралдааныг зарлан 6 багийг шалгаруулан 3 сая төгрөгөөр урамшууллаа. Уг хөтөлбөрийн хүрээнд багийн хөгжлийг дэмжих ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж, төрийн бүх шатны байгууллагуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг онлайн сүлжээгээр хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

6.Эхийн эндэгдэлгүй аймаг боллоо

Манай аймгийн эрүүл мэндийн газар аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын 2010 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр 3-р байр эзэлж өргөмжлжөл мөнгөн шагнал гардан авлаа. Мөн  эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, 2010 оны нэгдүгээр сараас 2011 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан тул эхийн эндэгдэлгүй хамт олон гэсэн өргөмжлөл гардан авлаа.
 

 

7.Бүсийн төвийн хөгжлийн төлөө хамтдаа

Дорнод аймгийн Чойбалсан хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар тойргийн хамтын ажиллагааны хүрээнд Хайлаарын Засгийн ордны 50.0 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар

Чойбалсан хотод “Усан оргилуур” барьж “Алдар гавьяаны баярын өдөр” буюу Чойбалсан хот үүсэн байгуулагдсан ойн өдрөөр ашиглалтад орууллаа.
 

8.Эх оронч санаачлагаар уламжлал шинэчлэлийг хослуулан ажиллаж байна

Төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд чирэгдэлгүй хүргэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөөгийн 13 сумыг шеф болгон хариуцуулж цаг үеийн болоод төлөвлөгдсөн ажил арга хэмжээг хамтран зохион байгуулж хэвшлээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүдэд Хэрлэн сумын 10 багийн хариуцан ажиллаж байгаа бөгөөд хариуцсан багийн иргэдийг хүлээн авч уулзах, багийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.

9.Манай нутгаас нар манддаг

2009 оноос эхлэн зохион байгуулсан “Нар тоссон нутаг” сум сурталчилах өдөрлөгийг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулж аймгийн бүх сумд Чойбалсан хотноо үйл ажиллагаагаа сурталчилсан нэгдсэн арга хэмжээг хийснээр хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд сурталчилах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулахад тодорхой үр дүнтэй ажил боллоо.

10.Газар тариаланг хамтдаа хөгжүүлье

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын санхүүжилтээр “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх” төслийн эхний шатанд 200 га-гийн мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар фермерийн аж ахуй байгуулах ажлын эхний үе шат хэрэгжиж эхэллээ.     

Зургийн ЭНД дарж сонирхоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж