УИХ-ын төлөөлөл жагсагчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын төлөөлөл жагсагчидтай уулзав

Төрийн ордонд үдээс хойш Ард түмний их хуралдайн төлөөлөл болон УИХ-ын даргын шийдвэрээр томилогдсон УИХ-ын төлөөлөл уулзалдлаа. УИХ-ыг төлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт,  УИХ-ын гишүүн Бадамсүрэн нарын төлөөлөл оролцсон бол Ард түмний их хуралдайг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Батцогт, сэтгүүлч А.Уянга нар оролцов.

Ж.Сүхбаатар уулзалтын эхэнд “УИХ нь хамтын удирдлагын байгууллага. Иймд Засгийн газрын огцруулах боломж хуулийн дагуу л явагдах үндэслэлтэй. Үүнд нэгдүгээр, Засгийн газар өөрөө огцрох хүсэлт гаргах, эсвэл УИХ дахь тодорхой тооны гишүүд огцруулах саналыг оруулж ирэх гэх боломж бий. Иймээс шууд Засгийн газрыг огцруулах, огцруулахаар ярих боломж алга” хэмээн мэдэгдсэн байна.

Засгийн газрыг огцруул, огцруулахгүй бол УИХ өөрсдөө тарах. Оюутолгойн гэрээг цуцлах, Тавантолгой дахь монголын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Архи спиртний үйлдвэрлэлд төрийн монополь тогтоо гэх шаардлага, тогтоолынхоо талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хэлэхдээ “Засгийн газар нь анх байгуулагдах үеэсээ л стандарт бус байсан. Хууль хэрэгжүүлдэггүй засгийн газрыг огцруулах боломж яагаад байдаггүй гэж. Эхнээс нь хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 5-4 ээр заалтыг Засгийн газар огт хэрэглээгүй” хэмээн тайлбарласан байна.

Засгийн газрыг огцрох асуудал нь Үндсэн хуульд заасны дагуу хоёрхон боломж байгаа гэх тайлбарыг сэтгүүлч Уянга эсэргүүцэн “Засгийн газрын байгуулахдаа Үндсэн хуулийг зөрчсөн атлаа, тараах болохоороо Үндсэн хуулийн заалт яриад байгаа нь ойлгомжгүй байна” хэмээв. Жагсагчдын төлөөлөл ийн уулзаад бид бүхэн ард түмнийг төлөөлж байна. Энэ удаагийн бичиг бол зүгээр нэг шаардлага биш Ард түмний их хуралдайн тогтоол. Иймд тогтоолыг биелүүлэх эсэх нь та нарын хэрэг. Хамгийн гол нь УИХ хууль биелүүлэхгүй байж ард түмнээс хууль биелүүлэхийг шаардах эрхгүй. Тэгэхээр уурлаж бухамдсан ард түмэн хэрхэн шийдэхийг бид мэдэхгүй байгаа шүү” хэмээн анхааруулсан байна.

Б.Манд 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж