Кондолиза Райс “30 Rock”-т тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Кондолиза Райс “30 Rock”-т тоглоно

Кондолиза
Райс “30 Rock” нэртэй телевизийн олон ангит инээдмийн цувралд өөрийнхөө
дүрийг бүтээ­хээр болжээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн захиргаанд гадаад
албыг нь гүйцэтгэж байсан, өдгөө Стэн­фордын их сургуулийн улс төрийн
ухааны багш, Төрийн нарийн бичгийн дарга асан, 56 настай Кондолийза Райс
NBC телевизийн  30 Rock (“30 доргион”, “30 дахь урлан”, “Рокфеллерын
талбай, 30 байр”) гэх ситкомд “хүч үзнэ”.

Зураг авалтын талбайд
Райсын хамт мэргэжлийн жүжигчид тоглох бөгөөд гол дүрийг бүтээж байгаа
Алек Болдуины найз улстөрч бүсгүйн дүрийг Райс бүтээх ажээ. Нэгэн
зураглалд тэрбээр “хэрэв салж өгөхгүй бол Владимир Путинд алганы амт
үзүүлэхээ амлах”  гэнэ. Энэ олон ангит ки­нонд таван жил тоглож байгаа
Алек Болдуин Кондолийза Райстай хамтран ажиллахад сонирхолтой байна
гэжээ. Өмнө нь энэ кинонд дэд ерөнхийлөгч асан Альберт Гор тоглосон ба
Билл Клинтоны киног бүтээгчид урьсан боловч зөвшөөрүүлж чадаагүй гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж