Ёс зүйн хороо ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ёс зүйн хороо ажиллаж байна











Авлигатай тэмцэх газрын албан хаагчид
энэ сарын 26 нд Орхон аймагт ажиллав.
Ажлын хэсэг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа хэмжээнд
авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа
үйл ажиллагаатай танилцсан юм. Тус аймаг “Авлигаас
урьдчилан сэргийлэх
үйл ажиллагааны
т
өлөвлөгөө”-г нэлээд үр дүнтэй хэрэгжүүлж буй бөгөөд сүүлийн үед энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн
хяналтын газар, Боловсрол, соёлын газар болон Баян-
Өндөр, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
зэрэг 10 т
өрийн байгууллагад
т
өрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, тэдний ёс зүйн манлайллыг бий болгох зорилгоор Ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж эхлээд байна.

Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шалгалтын ажил хийсэн ажээ.
“Шалгалтад 24 байгууллагыг хамруулан, д
үнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын
газрын дарга Х.Ганболд хэллээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид
Орхон аймагт “Авлигын мөн чанар,
шалтгаан, хор х
өнөөл”, “Авлигаас
урьдчилан сэргийлэх
үйл ажиллагааны
т
өлөвлөлт”, “Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь”, “Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах нь” зэрэг
сэдв
үүдээр төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа. Сургалтад оролцогчид
“Х
үн мэддэггүйгээсээ болж алдах нь бий. Зарим нь мэдсээр байж алдаа
гаргах нь ч байдаг. Та б
үхний хийсэн
энэ сургалтууд мэдэхг
үйд нь танин
мэд
үүлж, мэддэгийг нь сануулж байгаа
чухал ач холбогдолтой ажил боллоо” хэмээн санал, сэтгэгдлээ илэрхийлж байв.     

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж