Гвинет Пэлтроу Coach-ын нүүр царай болов

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроу Coach-ын нүүр царай болов

Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу Америкийн алдарт брэнд Coach-ын зуны шинэ загварын коллекцийг сурталчлахаар болжээ. Тэрбээр Glee цувралд оролцож, нөхрийнхөө зохиосон кантри дуу дуулсан нь хит болж, бие даасан цомог гаргахаар болоод байгаа юм.
“Энэ жил олон амжилт дагуулсан сайхан жил болж байна. Би Нью-Йорк хотод өссөн. Тиймээс Coach брэнд надад маш ойр байдаг. Би хамгийн анхны Coach-ын цүнхээ мартдаггүй. Тэр цүнхийг авчихаад маш их баярлаж байж билээ. Сэтгэлд бүр ойр санагддаг энэхүү брэндийн зар сурталчилгааны нүүр царай болж байгаадаа маш их баяртай байна” гэжээ.
Гвинет Пэлтроу өмнө нь Tod, Christian Dior зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж