Эх нялхсын шинэ эмнэлэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Эх нялхсын шинэ эмнэлэгтэй болно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутагт өнөөдөр шинэ эх нялхсын эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа  болон холбогдох төлөөлөгчид оролцлоо. Шинэ эх нялхсын төв эмнэлэг 2012 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох бөгөөд 300 ортой найман давхар барилга барих аж. 300 ортой эмнэлэгийн 100 ор нь хүүхэд, 100 ор нь эхчүүд 100 ор нь төрөх эмэгтэйчүүдэд зориулах аж.  Энэ эмнэлэгт нийслэлийн иргэд үйлчлүүлэх бөгөөд дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийх боломжгүй  иргэдэд үйлчлэх ажээ. “Эхчүүд, хүүхдүүдэд зориулсан эрүүл, тохилог орчин бүрдүүлсэн энэ эмнэлгийг чанартай, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгосон. Тус эмнэлгийг “Нийслэл өргөө” ХК, “Пума” ХХК нар хамтран барих бөгөөд нийт 19 тэрбум төгрөгөөр баригдах юм байна.  

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж