Арбитрийн шүүх Засгийн газрын хэргийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Арбитрийн шүүх Засгийн газрын хэргийг хэлэлцэж эхэллээ

Дорнод аймгийн нутаг дэвсэгт үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” компани Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгсөн юм.  Арбитрийн шүүх өнөөдөр  “Хан ресурс” компани Монгол Улсын Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжилсэн   хэргийг хэлэлцэж эхэлсэн  байна.  Албаны эх сурвалжийн мэдээллээр уг шүүхийн шийдвэр  нэг хэсэг хугацаанд гарахгүй гэнэ. Одоогоор шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж “Хоган Ловеллс” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч  оролцож байна. Харин “Хан ресурс” компани арбитрчаараа Канад улсаас НҮБ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л. Ив Фортьерийг сонгоод байгаа бол Монголын тал Францын арбитирчийг сонгон шүүх хурад оролцуулж байгаа гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж