“Эх орон ,тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөний жагсагчид есөн зүйл бүхий гуравдугаар тогтоол гэгчийг гаргаж, түүнийгээ Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн юм. Уг тогтоолын хариултыг өнөөдөр 12.00 цагаас өгөхгүй бол МҮОНРТ-ийг хяналтадаа авна хэмээн мэдэгдсэн билээ. Харин жагсагчид “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны зохицуулагч Г.Уянгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд саатуулж, сулласантай холбоотой телевизийг хяналтадаа авах асуудлаа түр хугацаагаар хойшлууллаа хэмээн мэдэгдлээ.
Н.Түвшин