АНУ-д Android гол тоглогч

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

АНУ-д Android гол тоглогч

АНУ-д Nielsen-ээс хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнд Android хэрэгслүүд гар утасны зах зээлийн нийт борлуулалтын тэн хагасыг эзэлж байгаа нь тогтоогджээ. Гэсэн ч Apple-ийн iPhone смартфон зах зээлд нэр нөлөөгөө алдалгүй, гар утасны хэрэглээний 25 хувийг дангаараа хангасаар яваа аж. Харин гуравдугаарт Blackberry бичигдэж, зах зээлийн 15 хувийг нийлүүлж байна.
Google-ийн Android үйлдлийн систем нь сүүлийн үед дийлэнх гар утас үйлдвэрлэгчдийн гол хэрэглээ болоод байгаа. Одоо Android үйлдлийн систем дээр суурилаагүй цорын ганц үйлдвэрлэгч нь Nokia компани бөгөөд бусад Samsung, LG, Motorola, Sony Ericsson, HTC гэх зэрэг компаниуд бүгд Android-д суурилсан хэрэгслүүд дээр гол анхаарлаа хандуулж байна. Nokia компани АНУ-ын зах зээлд одоог хүртэл дорвитой амжилт гаргаж чадаагүй бөгөөд харин Microsoft-ийн туслалцаатай энэ оны сүүлээр WP7 системд суурилсан смартфон үйлдвэрлэснээр зах зээлд эзлэх байр суурь нь өсч магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж