Sony-ийн Android планшетууд удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Sony-ийн Android планшетууд удахгүй гарна

Sony компани Android үйлдлийн системд суурилсан планшет үйлдвэрлэх гэж байгаа тухай мэдээлэл маш удаан хугацаанд зөвхөн цаасан дээр бичсэн үгс төдий байсан. Харин дээрх мэдээлэл сая л баталгаатай болж, тун удахгүй Android Honeycomb үйлдлийн системтэй хоёр төрлийн планшетийг худалдаанд гаргах гэж байна.
Sony шинэ планшетуудаа S1, S2 хэмээн нэрлэсэн ба эдгээр хоёр загварын нэг нь эвхэгддэг хоёр дэлгэцтэй болж, дизайны цоо шинэ шийдлийг оруулж өгснөөрөө бусад төрлийн планшетуудаас ялгарчээ. S1 нь ерөнхий бүтцийн хувьд 9,4 инчийн хэмжээтэй дэлгэц, хос камер, NVidia Tegra 2 процессортой ба Sony-ийн Qriocity медиа үйлчилгээг авах боломжтой. Түүгээр зогсохгүй бусад электрон хэрэгслийг удирдах алсын удирдлагын үүргийг ч гүйцэтгэх чадвартай ажээ. Харин S2-ын хувьд энэхүү планшет нь нялцгай биет дун хэлбэртэй, 5,5 инчийн хэмжээтэй дэлгэцтэй юм байна. Түүнчлэн Sony-ийн хоёр планшет хоёулаа PlayStation-ийн сертификаттай тул Google-ээс PlayStation-ийн тоглоомуудыг шууд татан авч тоглох боломжтой.

Гэрэл зургийн цомгийг энд, видеог энд дарж үзнэ үү

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж