Ч.Сангарагчааг шинэ хорих руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг шинэ хорих руу шилжүүлжээ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа  гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тагнаж чагнасан гэм буруу нь нотлогдож,  Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Ганц худаг дахь Урьдчилан саатуулах байрнаас шинээр ашиглалтад орсон Цагдан хорих төвийн хоёр дугаар давхарын  камерт шилжин хоригдох болсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд давж заалдах шатны гомдол нь нийслэлийн Шүүхэд  өчигдөр анхан шатны шүүхээс очсон байна. Түүнийг цагдан хоригдсноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Хишигбаатар хэд хэдэн удаа уулзалтаар очжээ.Тагнаж чагнасан хэрэгт  Ч.Сангаарагчаатай хамт яллуулсан  АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтан гадас нар ч хамт хоригдож байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж