Цагдаа нар галт зэвсэг хэрэглээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Цагдаа нар галт зэвсэг хэрэглээгүй гэв

Галт зэвсэг болон хийн буугаар зэвсэглэсэн 20 гаруй цагдаагийн албан хаагчид  өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, МАХН-ын түр штабыг бүсэлсэн талаархи мэдээлэл TV9 телевизийн сувгаар цацагдсан билээ. Уг мэдээллийн  талаар өнөөдөр 14.00 цагаас нийслэлийн Цагдаагийн газрын хурлын танхимд  тухайн үед үүрэг гүйцэтгэсэн Хөдөлгөөнт эргүүлийн газрын Дотоод ажил хариуцсан ахлагч,  хошууч Т.Батхуяг мэдээлэл хийлээ.

-Цагдаагийн албан хаагчид  галт зэвсэгтэй үүрэг гүйцэтгэсэн гэж үнэн үү . Яагаад заавал  МАХН-ын түр штабын гадна  20 гаруй цагдаа  үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

– Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт МАХН-ын түр штабын байрны ойролцоох нутаг дэвсгэрт өчигдөр 10. 30 цагийн үед манай  Хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид очиж үүрэг гүйцэтгэсэн. Тэнд үүрэг гүйцэтгэх болсон үндэслэл нь Ард түмний их хуралдайн төлөөлөгчид өмнөх өдөр нь Сүхбаатарын талбайд 20-н  гэр барихаар зэхсэн байсныг хуулийн дагуу таслан зогсоох үүрэгтэй  ажилласан.   Тухайн үед цагдаагийн албан хаагчид ямар ч галт зэвсэг хэрэглээгүй. Харин хийн  буутай явсан. Ер нь хийн бууг албан хаагчид өдөр тутмынхаа ажилд хэрэглэдэг.

– Галт зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл яагаад цацагдах болов. Тэнд үүрэг гүйцэтгэхээр та бүхэн өчигдөр 10.30 цагт очсон юм байна. Гэтэл хэвлэл мэдээллээр шөнө очсон гэсэн мэдээлэл гарч байна л даа?

 – Хэвлэл мэдээллийн хэрэгслээр  өчигдөр  06 цагт очсон гэж ташаа мэдээлэгдсэн байна лээ. Манай Хөдөлгөөнт эргүүлийн 10 албан хаагч жагсаал цуглаан зохион байгуулах хуульд заасны дагуу хэв журам сахиулах үүрэгтэй өчигдөр 10.30 цагт очиж  ажилласан . Хийн бууг галт зэвсэг гэж зарим хүмүүс андуурсан байна.

 Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж