Барилгачдын холбооноос санал гаргав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Барилгачдын холбооноос санал гаргав

Монгол Улсын барилгын сал­барын удирдах ажилтны ул­сын зөвлөгөөн ирэх сард болно. Архангайн барилгачдын холбооноос тус зөвлөлгөөнийг угтаж орон нутгийн төр захиргааны эрх баригчдад хандаж тодорхой санал гаргав.

Тухайлбал 2012 онд тус аймагт 60 ай­лын орон сууц барихаар төлөвлөс­нийг энэ онд эхлүүлэх, нисэх буудлын чөлөөлөгдсөн 60 га тал­байд орон сууцны хороолол барихыг бодлогоор дэмжиж, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх захиалгаа “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх агентлагт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Тэд энэ жилээс эхлэн орон нутагт хийгдэх барилга байгууламжийн тендерийг зохион байгуулах эрх нутгийн төрийн захиргааны байгуулагад шилжин ирж хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа энэ үед нутгийн барилгачдаа дэмжихийг аймгийнхаа удирдлагуудаас хүслээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж