Энэ жил 11,703 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орно

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Энэ жил 11,703 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орно

-Яармагт шинэ сургууль барьж, таван сургуульд өргөтгөл хийж байгаа-

Цэцэрлэгийн бэлтгэл  ангид суугаагүй хүүхдүүдийг сургуульд авахгүй гэсэн яриа иргэдийн дунд гарсаар байна. Энэ үнэн эсэхийг Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх насны боловсрол хариуцсан мэргэжилтэн З. Болормаагаас  тодрууллаа.
-Цэцэрлэгийн бэлтгэлд хамрагдаагүй хүүхдийг сургуульд авахгүй гэсэн яриа иргэдийн дунд гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бэлтгэлд хамрагдаагүй хүүхдүүдийг сургуульд авахгүй гэсэн журам батлагдаагүй ээ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ сургуулийн өмнөх боловрол олгох зорилгоор цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт сургах үүрэгтэй.  Хүүхдээ боловсрол, нийгмийн орчинд дасгаад сургуульд оруувал хүүхэд ядрахгүй, ачаалалаа даагаад байж чадна.
-Сургуулийн өмнөх сургалтанд одоогоор хэдэн хүүхэд хамрагдаж байгаа вэ?
-Сургуулийн өмнөх боловсролыг үндсэн сургалт хувилбарт сургалтаар олгож байна. Гэр цэцэрлэг, зуны, ээлжийн нүүдлийн  сургалтуудыг  хувилбарт сургалт гэж нэрлэгдэг. Үндсэн сургалт буюу цэцэрлэгт  одоогоор  таван настай 11119, хүүхэд хамрагдаж байна. БСШУЯ, НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөвөлгөө өгөх төвийг ажиллуулж эхэлсэн. Энэ төв одоогоор Баянгол дүүргийн 86 дугаар  цэцэрлэгт түр байрлаж байна. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх боломжгүй, ойр орчинд нь цэцэрлэг байдаггүйгээс   болоод явуулж чадахгүй байгаа эцэг, эхчүүдэд тус төвөөс үнэ төлбөргүй сургалт явуулна.
-2010-2011 буюу ирэх хичээлийн жилд хэдэн хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орох вэ?
-Сургуулийн өмнөх нас хүүхдүүдэд 2-5 настнууд багтдаг.Нийслэлд байгаа хүн амын 71,501 нь, хоёроос таван настай  хүүхэд байна. Үүнээс цэцэрлэгт явж байгаа нь 48,763 харин гэрээр хүмүүжиж  22,315 .. Харин таван настай цэцэрлэгт явж байгаа хүүхэд 11119, байхад таван настай гэрээр хүмүүжиж буй байгаа гэртэй  5704 байна. Тэгэхээр 11,703 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орно гэсэн үг.
-Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэхийн хэрээр цэцэрлэг,сургуулийн ачаалал ихэсч байгаа. Нэмж сургууль цэцэрлэг баригдаж байгаа юу?
-2009 онд  Хан-уул , Чингэлтэй, дүүргүүдэд  640 хүүхдийн суудалтай сургууль барьж ашиглалтанд оруулсан.  Мөн  Сонгинохайрхан дүүрэгт 75 ортой цэцэрлэгийг барьсан. Энэ онд Японы Засгийн газрын тусламжаар Шавь цогцолбор, 79, 12,19,35 дугаар  сургуульд өргөтгөл хийхээр төлөвлөсөн байгаа. Яармагт шинэ сургууль барьж байгаа. Ирэх есдүгээр сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна. 11,703 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орно гэсэн үг.

-Сургуулийн өмнөх насны хүүхдэдтэй, эцэг эхчүүдэд юу зөвлөх вэ?

-Хүний хөгжлийн үндэс   суурь  хүүхэд нас гэдгийг хүн бүхэн мэднэ.  Хүн  төлөвшлийнхөө  70 хувийг0-7 насандаа олж авдаг. Тиймээс аав, ээжүүд энэ насанд нь хүүхдээ илүү анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ эрүүл мэнд ,бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд онцгой анхаарч, бага насны хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд ямар нэгэн байдлаар хамруулж, мэргэжлийн багш нартайгаа хамтран ажиллах нь зүйтэй.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж