NBA Playoff: “Пейсерс”-ийн зуны амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

NBA Playoff: “Пейсерс”-ийн зуны амралт эхэллээ

Дорнод бүсийг тэргүүлсэн “Чикаго Буллс” болон бүсийн наймдугаар байраар плей-оффт шалгарсан “Индиана Пейсерс” багийн цувралын тав дахь тоглолт өнөөдөр Чикагод болж, талбайн эзэд 116:89 харьцаатай хожсоноор дараагийн шатанд шалгарлаа. Энэ улирлын MVP болох нь тодорхой болоод буй Деррик Роуз 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Луол Денг 24 оно авч, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулснаар “Чикаго Буллс” плей-оффын эхний шатыг таван тоглолтоор төгсгөв. Харин улирлын тоглолтыг 37 хожил, 45 хожигдолтой үдэж, плей-оффын эрх бүхий хамгийн сүүлийн байраар шалгарсан “Индиана Пейсерс”-ийн хувьд зуны амралт нь эхэллээ. Шинээр бүрэлдсэн бүрэлдэхүүнийхээ ачаар аварга авах төвшинд үнэлэгдэх болсон “Бухнууд” плей-оффын хоёрдугаар шатанд “Атланта Хаукс” болон “Орландо Мэжик”-ийн ялагчтай өрсөлдөх бөгөөд энэ учрааны өмнө хэд хоног амрах боломжтой болж байна.

Мөн өнөөдөр “ЛА Лейкерс” болон “Нью-Орлеан Хорнетс”-ын цувралын тав дахь тоглолт болж, өнгөрсөн жилийн аваргууд 106:96 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ. Түүнчлэн “Орландо Мэжик” өнөөдөр 101:76-гаар “Атланта Хаукс”-ыг хожсоноор цувралыг харьцааг 3-2 болгон ойртуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж