Технологийн газрын даргаар Я.Сод-Эрдэнийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Технологийн газрын даргаар Я.Сод-Эрдэнийг томиллоо

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар Я.Сод-Эрдэнэ томилогдлоо. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагт орлогч даргаар ажиллаж байсан юм. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр анх нийслэл гэдэг том айлын ам бүлд багтснаас хойш арваад жил мэдээлэл технологийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.  МУИС-ийн Физик-электроникийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр 1996 онд төгсөж, 1998 онд МУИС-ийг Электроникийн техникийн ухааны магистр зэрэг хамгаалжээ. Ажлын гараагаа 1996 оноос “Хэт” ХХК-д электроникийн инженер, 1998 онд “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр оржээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газар байгуулагдсан түүхтэй. Чухам тэр үеэс тус байгууллагыг хөл дээр нь босгох, “Цахим засаглал”-ыг нэвтрүүлэх ажилд идэвхийлэн оролцож, ажиллажээ. 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газарт Технологийн хэлтсийн даргаар томилогдож, 2010 оноос орлогчоор ажилласан энэ салбартаа туршлагатай нэгэн. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж