
Нүүрстөрөгчийн нано гуурсаас бүтсэн хиймэл эс нь туршилтын явцад жинхэнэ эд эстэй адил үйлчлэл үзүүлсэн байна. Нано гуурс нь зүүний үзүүрээс сая дахин бага диаметртэй молекулын бүтэц аж. Ийм нано гуурсийг микросхемд дамжуулагч болон хагас дамжуулагчийг хийхэд өргөнөөр хэрэглэдэг юм.
Туршилтыг удирдсан профессор Элис Паркер хэлэхдээ эрдэмтэд 2006 онд энэ ажлыг эхэлсэн бөгөөд тархины 100 тэрбум нейроноос тогтох бүтцийг дууриалган хийх нь хамгийн хэцүү хэсэг болоод байна гэжээ.
Н.Тунгалаг