Цахилгаан борлуулагчдын чансааг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Цахилгаан борлуулагчдын чансааг тогтоов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрчим хүчний зохицуулах газар нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын цахилгаан эрчим хүчний өр, авлагыг болон цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, үйл ажиллагааны доголдол, саатал зэргийг харгалзан рейтингийг нь улирлаар болон жилийн дүнгээр  тогтоодог аж. Өнгөрсөн 2010 онд "Увс ЦТС" болон Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар сайн ажиллаж рейтингийг тэргүүлсэн байна. Тухайлбал, цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад "Увс ЦТС" ХХК  нь бусад компаниудаас хамгийн ихээр буюу 35 гаруй хувиар багасгасан, мөн өглөгийг өмнөх оноос 3.5 хувиар бууруулсан, худалдан авсан цахилгааны төлбөрийг 104 хувиар буюу бүрэн төлж барагдуулсан байна. Түүнчлэн Баян-Өлгийн цахилгаан шугам сүлжээний газар үндсэн үйл ажиллагааны алдагдалгүй ажиллаж худалдан авсан эрчим хүчний төлбөрийг 112.5 хувиар биелүүлж, цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс 35 орчим  хувиар багасган хэмнэлт гаргажээ.  Өнгөрсөн онд цахилгаан түгээлтийн алдагдлын хэмжээг урьд оны мөн үеэс "Ховд ЦТС" ХХК 16 хувиар бууруулсан бол худалдан авсан эрчим хүчний төлбөрийг "Эрчим сүлжээ" ХХК 101 хувиар, "Ховд ЦТС" ХХК 103.8 хувиар, "Эрдэнэ-Амьдрал" ХХК 101.3 хувиар буюу бүрэн барагдуулсан байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж