
Дархан-Уул аймаг хүн амынхаа хаврын улирлын хэрэгцээнд нөөцөлсөн 1000 тонн махыг худалдаанд гаргалаа. Өдөрт 100–500 кг хүртэлх махыг хүлээн авч хадгалах хөлдөөгч хөргүүртэй лангуу, агуулахтай хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэх ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байртай дэлгүүрээр дамжуулан худалдаж байна.
Баг тус бүрт хоёр дэлгүүр байхаар тооцож долоон сар хүртэлх хугацаанд “Шинэ Дархан” олон улсын худалдааны төв болон сумдад худалдаалж эхлэв. Нөөцийн үхрийн махыг 3300 төгрөгөөр худалдаалах байсныг 2900, хонины махыг 3000 төгрөгөөр худалдаалах байсныг 2800 төгрөг болгон хямдруулжээ.