
Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй цуврал кампанит ажлын нэг нь энэ юм. Уг ажил олон нийт, өсвөр үеийнхний дунд архи, тамхины хор уршгийг сурталчлах, зөв зан үйлийг дэмжих, 15-24 насны хүүхэд, залуучуудын дундах архи, тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилго агуулжээ.
2010 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрчүүдийн 40,7 хувь, эмэгтэйчүүдийн 3,1 хувь нь өдөр бүр тамхи татдаг бөгөөд нийт хүн амын 27,7 хувь нь тамхичин гэж гарчээ. Тамхи татагчдын дундаж нас 19,3 байна. Мөн 2009 онд арван жилийн дунд сургуулийн 12-17 насны 7000 сурагчийн дунд хийсэн судалгаагаар тэдний 70,6 хувь нь архи амсч үзсэн гэж хариулжээ. Улаанбаатар хотын өсвөр насны иргэдийн архины хэрэглээ хөдөө, орон нутгийнхнаас хавьгүй илүү байгаа аж.