Ашигт малтмалын газраас 60 гаруй талбайн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан бөгөөд дээрх аж ахуйн нэгжүүдийн дотор “Монгол газар” компанийн нэр байна. Тус компанийн Архангай, Баянхонгор аймгуудад эзэмшдэг талбайн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу хүчингүй болгосон ажээ.
Ж.ГЭГЭЭ