Прокурорын даалгавраар Г.Уянгыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Прокурорын даалгавраар Г.Уянгыг баривчилжээ

Ард түмний амлалт нэхэх холбооны Г.Уянгыг гэрийнх нь гадаа гурван цагдаа хүлээж байгаад албадан авч явжээ. Манай сурвалжлагч С.Отгонсүрэн “Баянгол дүүргийн гурван цагдаа Г.Уянгыг гэрийнх гадаа хүлээж байгаад баривчилсан байна. Ингэх болсон шалтгаан нь БОАЖ-ын сайд Л.Гансүхийг гүтгэсэн гэх хэрэгтэй холбоотой гэнэ. Г.Уянгыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг өмнө нь хэд хэдэн удаа анхааруулсан ч тэр болгонд ирээгүй учраас дүүргийн прокурорын тушаалаар албадан мэдүүлэг авахаар болжээ” гэж мэдээлэв.

БОАЖ-ын сайд Л.Гансүх 100 сая төгрөгийн хаус хэрхэн авч суусан талаарх нийтлэл бичсэн А.Баатархуяг, энэ талаар олон нийтэд ярьсан Г.Уянга нарыг өөрийг нь гүтгэсэн гэж үзэн гомдол гаргасан юм.

Өмнө нь Г.Уянгыг цагдаа нар мэдүүлэг өгөхийг шаардсан ч Г.Уянга давхар биетэй байсан тул очин мэдүүлэг өгч чадаагүй юм. Яг одоо Г.Уянгыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэжээ. Тэрээр холбооныхонтойгоо ямар нэгэн байдлаар холбогдоогүй байна. Энэ талаар газар дээрээс нь эргэн мэдээлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж