Сүхбаатарын талбай: 13.00

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбай: 13.00

Сүхбаатарын талбай. 2011.04.27

Сүүлийн өдрүүдэд Их хуралдай, жагсаал цуглааны хөлд дарагдаад байгаа Сүхбаатарын талбай 13.00 цагт иймэрхүү дүр зурагтай байна. Их хуралдай зохион байгуулагчид болон зарим жагсагчид МАХН-ын нэрийг бүртгэхийг шаардан өглөөний 10 цагаас эхлэн Дээд шүүхийн гадна жагсаж байгаа бол талбайд үлдсэн зарим хүмүүс цагаан хоолойгоор “Г.Уянгыг сулла” хэмээн шаардаж байна. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний Г.Уянга буюу Их хуралдайг гол зохион байгуулагчдын нэг Г.Уянгыг өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан баривчилсан гэсэн мэдээллийг жагсагчид өгч байгаа ч албаны эх сурвалжууд бол “Г.Уянгыг Сүхбаатар дүүрэгт баривчлаагүй. Харин Баянгол дүүргийн цагдаа түүнээс албадан мэдүүлэг авахаар явсан” гэсэн тайлбар өгч байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж