Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгарууллаа

Хэнтий аймгийн Дархан сумын соёлын төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон үнэлгээний хороо зохион байгууллаа.

Тендерийн бичиг баримтыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах жишиг баримтын хүрээнд боловсруулан бэлтгэж нээлттэй тендер зарлан урилгыг өдөр тутмын сонинд байршуулан зарлаж нийтэд түгээсэн байна.

Тендерт “Хэнтий Хангай”, “Итгэл найдвар” ХХК-иуд оролцохоор материалаа ирүүлснээс, уг ажлыг ерэн нэгэн сая нэг зуун тавин зургаан мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгөөр хуанлийн 75 хоногт багтаан гүйцэтгэхээр тендер ирүүлсэн “Итгэл найдвар” ХХК шалгарлаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж